430 кг жинтэй эр Геркулec болохоор амлажээ

430 килограмм жин татдаг Пакистаны оршин суугч Арбаб Хизер Хайат өөрийгөө манай гарагийн хамгийн хүчтэй хүн гэж нэрлэжээ. 25 настай энэ залуу орчин үеийн Геркулес гэсэн цолын төлөө өрсөлдөх бодолтой байгаагаа ярьсан байна. “Дейли мэйл” сонинд ингэж бичжээ.
Тэрээр мэргэжлийн реслингийн тулаанч болж, улмаар пауэрлифтингийн аварга болохыг хүсч байгаагаабас дурдсан байна.“Энэ бол ердөө л цаг хугацааны асуудал” гэж Арбаб Хизер Хайат хэлжээ.
Эхорон нэгтнүүд нь түүнийг комиксын супер баатрын нэрээр Халк гэж хочилдог байна. Биеийн үзүүлэлт ийм болсонд би бурханд талархаж явдаг гэж тэр яриад, цаашид жингээ нэмнэ гэж мэдэгджээ. Ингэхийн тулд тэр тусгай хоол иддэг бөгөөд тодруулбал, 10 мянга гаруй килокалорийн илчлэг авдаг байна (энэ нь дунд зэргийн эрийн иддэг хоолноос дөрөв дахин их гэсэн үг юм). Хайат өглөөний цайгаар 36 өндөг идэж, өдрийн туршид гурван килограмм гаруй мах, барагцаалбал таван литр сүү уудаг аж.
Хайатын өндөр нь 190 сантиметр гэнэ. Эрүүл мэндэд ямар ч асуудал байхгүй хэмээн тэр ярьдаг байна.
Одоогийн байдлаар АНУ-ын Брайан Шэуг манай гарагийн хамгийн хүчтэй хүн гэж үздэг. Дэлхийн “World's Strongest Man” тэмцээнээр жил бүр аваргыг шалгаруулдаг юм. Дэлхийн хамгийн хүнд жинтэй хүн 610 килограмм татдаг бөгөөд Халид Бин Мохсен Шаари гэдэг энэ залуу Саудын Арабад оршин суудаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ