ТҮЦ эрхлэгчид жагслаа

Нийслэлийн өмчийн харилцааны газраас зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг албан нүүлгэж, газар чөлөөлөхийг шаардаж, улмаар албадан нүүлгэх ажил өрнөсөн билээ. үйлчилгээ эрхэлдэг иргэд гомдолтой буйгаа илэрхийлж, зөвшилцөлд хүрэх хүсэлтэй буйгаа илэрхийлсээр ирсэн. Энэ талаар УИХ дахь Өргөдлийн байнгын хороонд хандсан ч тусыг эс олсон юм. Тиймээс тэд өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгууллаа. “Ядарсанд ТҮЦ-д бяраа гаргахаар задарсан зайсанд зангараг үзүүл”, “Эх орноо аварцгаая” зэрэг лоозон барьж, эсэргүүцлээ илэрхийлэн ТҮЦ эрхлэгчдийг төлөөлөн 90 гаруйиргэд жагссан байна.

Хэрэв тэднийг үл ойшоож асуудлыг нааштай шийдвэрлэж өгөхгүй бол суулт хийх, өлсгөлөн зарлах, олон улсын байгууллагад хандах зэргээр эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ хэлж байсан юм.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ