МАН-ын Удирдах зөвлөл хуралдсангүй

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсаны дараа тус намын Удирдах зөвлөл хуралдах товтой байсан юм. Уг хурлаардотоод бүтцийн асуудлаа хэлэлцэхээс гадна Уул уурхайн дэд сайдын томилгоог хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Гэвч МАН-ын Удирдах зөвлөл хуралдсангүй.
Учир нь томилгооны асуудлаар нэгдсэн байр суурьт хүрээгүй байгаа аж. Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х.Бадамсүрэнг“Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар томилсон тул дэд сайдаа нөхөн томилох шаардлагатай байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ