Андерс Брейвик өв хөрөнгөөсөө татгалзлаа

Норвегийн террорист Андерс Брейвикийн ээж нас баржээ. Өөд болсон эх Венке Бехрин Брейвик өв хөрөнгөө хүүдээ шилжүүлсэн боловчтэрбээр хөрөнгөөс татгалзсан байна. Хэрэв ялтан өв залгамжилбал Засгийн газар хөрөнгийг нь хураан, түүний үйлдсэн хоёр ч халдлагын улмаас хохирогсдын ар гэрт нөхөн төлбөр болгон зарцуулж магадгүй эрх зүйн боломж байгаа. Уг өвийн мөнгөн дүнгийн талаар тодорхой тоо одоогоор алга байгаа ч их хэмжээний хөрөнгө байгаа хэмээнэх сурвалжууд хэлж байна. Нас барсан ээжийнх нь зөвхөн ганц байр л гэхэд 681 мянгаас доошгүй ам.доллараар үнэлэгдсэн гэхээр хүүд ньирэхёстой өв хөрөнгийн тооих байгааг харуулж буй хэрэг. Нэгэнт өв залгамжлалаас өөрөө татгалзсан тул уг эрх нь эмэгтэй дүүд нь шилжихийн дээр хөрөнгийн нэг хэсгийг буяны санд хандивлах гэнэ.

2011 оны долдугаар сарын 22-нд Осло хотод Утойя аралд Норвегийн Ажилчны намын залуучуудын лагерьт түүний үйлдсэн дэлбэрэлт, галт зэвсгийн дайралтад 77 хүн амиа алдсан юм. Тэрбээр өдгөө үйлдсэн хэрэгтээ 21 жилийн ял авч, өдгөө Ила шоронд ял идэлж байгаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ