Өнөөдөр болох онцлох үйл явдлууд

  1. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг /ЖАЙКА/, МҮХАҮТанхим хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, түүнийг идэвхижүүлэх судалгааны үр дүнг танилцуулах семинар”-ыг 09.00 цагт “Best Western - Туушин” зочид буудалд зохион байгуулна.
  2. 09.00-18.00 цаг хүртэл ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар /СТӨ Г корпус/-ын 6 давхарт ШУА-ийн гишүүн (академич)-д нэр дэвшигчдийн бүтээлийн үзэсгэлэн болно.
  3. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2016 оны үйл ажиллагааны тайлангийн хурал Монгол 3-р сургууль дээр 11.00 цагаас болно.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Монголын малчдын хамтын хариуцлагын холбооноос малчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас СХД-ийн МАН хороодын Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийг хууль бусаар сонгож байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлнэ.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Баг, хороодын Иргэдийн нийтийн хурлын хууль бус үйл ажиллагааны талаар УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ