Архи, согтууруулах ундаа зарахыг түр хориглолоо

Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ногоон төгөл” хотхоны 73 дугаар байранд архинд хордсон байж болзошгүй байдалтай нэг эмэгтэй, хоёр эрэгтэй, нийт гурван хүн нас барсан байна. Тэдний юунаас хордсоныг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна.
Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Иргэдийг эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх үүднээс нийслэлийн хэмжээнд энэ сарын 20-ны өдрийг дуустал архи, согтууруулах ундаа худалдахыг хориглосон байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболдын хэлэхдээ "Хохирогч нарт шүүхийн шинжилгээг албан ёсоор хийсэн. Дөрвөн хүн шингэн зүйлийн хордлого гэсэн дүгнэлт гарсан. Яг ямар шингэн зүйлээс хордсон нь эд эсийн шинжилгээгээр гарна. Хугацаа шаардлагатай байна. Хэргийн газраас шингэн зүйлүүдийг олж хураасан” гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ