Орон нутгийн замд болгоомжтой зорчихыг анхааруулж байна

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Могой багийн нутагт автын осол гарч, хоёр хүний амь нас хохирчээ. Тус нутгийн Ухаа худагаас Гашуун сухайт чиглэлийн асфальтан замд “Foton” маркийн автомашины жолооч Э нь “T.Mark-2” маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдсөн байна. Ослын улмаас 24 настай эмэгтэй Ц нь ой хүрээгүй хүүхдийн хамт амь нас нь хохирч, хоёр хүн гэмтжээ. Иймд хөдөө, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчихыг Замын цагдаагийн албанаас сануулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ