Цуврал хэлэлцүүлэг "Агаарын бохирдол" сэдвээр эхэлнэ

Америкт төгсөгчдийн холбоо (MASA) болон АНУ-ын ЭСЯ хамтран “ХАМТДАА ХЭЛЭЛЦЬЕ” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.

Энэхүү цуврал хэлэлцүүлэг нь 2017 оны турш нийт 5 удаа хүний эрх-ардчилал, байгаль орчин, эмэгтэйчүүдийн манлайлал, энтрепренер, залуусын оролцоо гэсэн үндсэн 5 сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.

Эхний хэлэлцүүлэг "Агаарын бохирдол" сэдвээр өнөөдөр 18:00 цагаас BlueSky tower-ын 3 давхарт эхлэх юм.

Хэлэлцүүлгийн Хүндэт Зочид

1. Роберто Бэнэс, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-гийн Суурин төлөөлөгч
2. Н.Болдхүү, Эрчим Хүчний Яамны Түлшний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
3. Б.Цогтбаатар, Эрүүл мэнд, спортын яамны харьяа Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирал
4. Г.Туул, Хас Банкны Эко Бүтээгдэхүүний Хэлтсийн Захирал
5. Ц.Пүрэвхүү, Утааны эсрэг ээж аавуудын холбооны төлөөлөгч
6. Г.Батдорж, Бяцхан Агаар: 100 агаарын шүүлтүүр Аяны төлөөлөгч

СЭТГЭГДЭЛ БИЧИХ