Хий үзэгдлийн зургийг авчээ

Нэг айлынхан хашаандаа явж байсан хий үзэгдлийн зургийг авчээ. “Imgur” гэдэг сайтад гарсан зурагт модны наагуур зүлгэн дээгүүр явж байгаа хачирхалтай бүдэг дүрс харагдаж байх юм. Интернэт хэрэглэгчид энэхүү хачирхалтай үзэгдлийн учрыг тааж ядаж байна гэж “Миррор” сонинд бичжээ.

Манай гэрийнхэн фотошоп хийж чаддаггүй гэж зургийг тавьсан “Imgur” сайтын хэрэглэгч хэлсэн байна.

“Тэд фотошоп гэдгийг мэддэггүй, зургийг авсанаас хойш хэсэг хугацааны дараа л энэ хачин зүйлийг харсан байна лээ” гэж тэр бичжээ.

Хоёр зургийг хэдхэн секундийн зайтай авсан гэдгийг тэр дурдсан байна.

“Тэд нэг газраас хоёр удаа л зураг авсан юм. Энэ хачин амьтан хаанаас гарч ирснийг хэн ч ойлгохгүй байгаа” гэж сайтад тэмдэглэжээ.

Уг зургийг интернэтээр хэлэлцэж байгаа ч, одоогоор нэгдмэл шийдвэрт хүрээгүй л байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ