Засгийн газар хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15:00 цагт эхэлнэ. Тус хуралдаанаар насны хишиг олгох журам, шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах талаар болон "Алт-2” үндэсний хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Мөн Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд танилцуулна.

№ Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн
1 Улсын Их Хурлын даргын ОХУ-д хийсэн айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
2 Улсын Их Хурлын даргын Булангийн зарим оронд хийсэн айлчлалын дүнгийн тухай Ц.МӨНХ-ОРГИЛ
3 Тогтоолд өөрчлөлт оруулах тухай (Засгийн газрын 2008 оны 142 дугаар тогтоол) Н.НОМТОЙБАЯР
4 Журам батлах, журамд өөрчлөлт оруулах тухай (Хүүхдийн мөнгө олгох журам) Н.НОМТОЙБАЯР
5 Насны хишиг олгох журам батлах тухай Н.НОМТОЙБАЯР
6 Шинжлэх ухааны паркийн захиргаа байгуулах тухай Ж.БАТСУУРЬ
7 “Алт-2” үндэсний хөтөлбөр батлах тухай* Ц.ДАШДОРЖ
8 Бусад асуудал Ж.ЭРДЭНЭБАТ
Танилцуулах асуудал
9 Ой тэмдэглэн өнгөрүүлсэн ажлын талаар Ц.МӨНХ-ОРГИЛ
10 Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн барилга байгууламжид хийсэн Улсын комиссын хяналт шалгалтын дүнгийн талаар Д.ГАНБАТ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ