15000 мкв усыг соруулж, 2 иргэний цогцсыг гаргахаар ажиллаж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг “Будант тээл” гэдэг газар нутгийн иргэд гар аргаар олборолт хийж нүх ухаж байгаад ухсан нүхний ханаар хиймэл нуурын ус задарч нүхийг усаар дүүргэжээ. Нүхэн дотор байсан 2 иргэн гарч ирээгүй тухай дуудлагыгэнэ сарын 13-ны өдрийн 14:58 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан аж. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Цагдаа, Шүүхийн шинжилгээний албан хаагчид, ар гэр болон орон нутгийн иргэд, нийт 58 хүн, 9 техник хэрэгсэлтэйгээр Цэнхэр сумын Орхон багийн харъяат иргэн Э /26 настай, эрэгтэй/, Т /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргахаар ажиллаж байна. Өчигдрийн байдлаар хиймэл нуурын 15000 мкв усыг соруулан гаргасан байна.
М.Хатанаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ