Зөв онош-Зөрүүгүй шинжилгээний төлөө лабораториуд нэгдлээ

Зөв онош-Зөрүүгүй шинжилгээ
Үнэн зөв шинжилгээ үр дүнтэй эмчилгээний гол үндэс болдог. Лабораторийн шинжилгээний эргэлзээтэй хариу, зөрүүтэй байдлаас шалтгаалан иргэд эдийн засаг, сэтгэл санааны хохирол амсах явдал түгээмэл байдаг.

Энэ байдлыг Оном сан соргогоор мэдэрч Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулах анхны уулзалтыг зохион байгуулсан юм. Тус уулзалтад оролцсон бүх лабораторийн төлөөлөл Монголын лабораторийн нэгдсэн сүлжээг байгуулах зайлшгүй хэрэгцээ, шаардлага байгааг санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн аж. Тиймээс өнөөдөр Пума империал зочид буудлын хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийж албан ёсоор байгуулагдсан тухайгаа зарлалаа.

Монголын лабораторийн нэгдсэн сүлжээнд Улсын нэгдсэн I, II, III болон Халдварт өвчин судлалын үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв байгууллагууд зөвлөхөөр нэгджээ. Мөн Грандмед, Гэгээн ар үр, Гялс анагаах ухааны төв, Интермед, Оношмед, Улаанбаатар Сонгдо, Элэгний төв, Юби лаборатори зэрэг Улсын болон хувийн хэвшлийн нийлсэн нийт 26 лаборатори нэгдэж, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагатай ч хамтарч байгаа юм байна.

Мөн Үндэсний хэмжээний хөндлөнгийн хяналтын сүлжээг бий болгож, эхний ээлжинд нэгдүгээр улиралд элэгний С, В вирусийг тоолоход хяналт тавьж, ажилахаар төлөвлөжээ. Гол нь лабораторид хийсэн шинжилгээ бүрийг харьцуулж, зөрүүтэй байгааг арилгахад гол анхаарлаа хандуулж ажиллах аж. Үүнд иргэдийн оролцоо чухал гэдгийг онцолж байв. Ийнхүү иргэд шинжилгээний зөрүүтэй хариуны талаарх гомдол, хүсэлтээ өнөөдрөөс эхлэн @monlabnet.org">gomdol @monlabnet.org хаягаар илгээх буюу 70122006, 88003247 дугаарт холбогдож, асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой боллоо.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ