Ерөнхий сайд асанд 15 жилийн хорих ял оноолоо

Киргизийн Ерөнхий сайд асан Данияр Усеновыг 15 жил шоронд хорьж, хөрөнгийг нь хураах ялыг өчигдөр Бишкек хотын шүүх баталжээ. Гэсэн ч тэрбээр одоо эх орондоо байхгүй бөгөөд гадууд руу дүрэвсэн аж. Одоогоор түүнийг хаана байгаа талаар албан мэдээлэл байхгүй ч Их Британид байж магадгүй гэх сураг байдаг гэнэ.

Түүнийг 2007-2008 онд Бишкек хотын дарга байхдааалбан тушаалаа урвуулан ашиглаж байсан зэргийг ньмөнолж тогтоожээ. Тэрбээр Ататюркийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 11 га гаруй талбайг хууль бусаар авч орон сууц барихыг зөвшөөрсөн аж. Хууль зөрчсөн уг үйл ажиллагааны уршгаар улсад 160 сая сом(106.1 сая рубль)-ын хохирол учиржээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ