Ухаалаг утасны батарейг гал хамгаалагчтай болгожээ
Сүүлийн үед хүн бүр л ухаалаг утас ашиглах болсон. Энэ нь цаг мөнгөө хэмнэн ажлаа амжуулах сайхан боломжийг нээж өгч байгаа хэдий ч сөрөг үр дагаваруудыг ч мөн дагуулах болсон. Үүний нэг бол яах аргагүй батарейны асуудал юм. Одоогийн ухаалаг утасны Литиум батарей нь цэнэгийн хурдан шахалт, хэт удаан утсаа оролдох тохиолдолд халж батарейг тэлэхэд хүргэдэг байна. Утасны батарейны хэт халалт нь гал гарган дэлбэрч хүмүүсийн амь насанд хохирол учруулаад байна гэхмэдээллүүд ар араасаа олонд ил болоод байгаа юм.
Тэгвэл энэ асуудлыг АНУ-ын Стенфордын их сургуулийн судалгааны баг шийдэж чадсан байна. Тэд судалгаа явуулахдаа Саянс Айдвансе сэтгүүлийн хэвлэн гаргасан дүгнэлт дээр тулгуурласан бөгөөд туршилтын үйл явц амжилттай болж өндөрлөжээ. Батарейд Flame retardant гэх шингэн бодис хийсэн байна. Энэ шингэн нь халууныг мэдрэн хөргөх үйлчилгээтэй мөн туршилтын явцад тус шингэнтэй батарейн дээр гал асаахад 0,4 секундэд унтарчээ. Ингээд ухаалаг утасны сөрөг үр дагавар багасаж, шинжлэх ухааны салбарт нэгэн том нээлт болж чадсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ