Грекийн сэтгүүлчид 24 цаг ажил хаялаа

Грект бүх нийтийн 24 цагийн ажил хаялт эхэллээ. Энэ удаагийн ажил хаялтад худалдааны холбоод болон Грекийн бүх хэвлэл мэдээлэл оролцож байна. Ажил хаялтын гол шалтгаан нь ERT сувгийг хаах гэнэтийн шийдвэр гаргасан Ерөнхий сайд Антонис Самарасын эсрэг чиглэж байна. Ерөнхий сайдын гэнэтийн шийдвэрээс болж 2700 гаруй хүн ажилгүй болж байгаа юм.

Учир нь ERT сувгаар Ерөнхий сайд А.Самараг “Болж бүтэхгүй, муу муухайн бэлгэ тэмдэг” хэмээн мэдээлсэн билээ. Үүний дараа А.Самара уг сувгийг хаах шийдвэр гаргасан нь энэ аж. Улмаар түүний шийдвэрийг хэдэн зуун сэтгүүлчид эсэргүүцэн ажил хаялт, бослого хөдөлгөөн өрнүүлж эхэллээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ