Савченко: Крымээс татгалзахаас аргагүй

Украин “тодорхой хугацаагаар” Крымээс татгалзахаас аргагүй гэж Надежда Савченко үзэж байна. Тэр телевизийн “112 Украина” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо, депутатууд“яаж ч цухалдаж, цээжээ дэлдлээ” гэсэн уг хойгоос татгалзахаас аргагүй гэж дурджээ.

Крымээс татгалзах нь Киевийн эрх баригчдын хувьд цорын ганц тайван зам мөн гэж Савченко үзэж байна.Сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэргээр ОХУ-д шийтгэгдэж, дараа нь Владимир Путиний зарлигаар өршөөгдсөн хуучин нисгэгч өөр зам байхгүй гэдэгтитгэлтэй байна.

Крым, Донбассын асуудлаар Орос болон Өрнөдийн хооронд гэрээ байгуулах нь хамгийн сайн хувилбар мөн гэж тэр үзэж байгааг РИА Новости агентлаг уламжилжээ.Ингэхдээ Украин “улс төрийн хувьд бие даасан биш” учир хэлэлцээнд оролцохгүй гэж тэр тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ