Ёслолд ирэхгүй бол тасалбараа буцааж өг гэжээ

Тангараг өргөх ёслолд оролцох бодолгүй байгаа хүмүүсийг тасалбараа буцааж өгөхийг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп уриалсан байна. “Бидэнд сул суудлууд маш хэрэгтэй, тиймээс ёслолд ирэхгүй бол тасалбараа надад буцааж өгнө байх хэмээн би найдаж байна” гэж Трамп телевизийн “Fox News” сувагт өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Ардчилсан намаас сонгогдсон конгрессын38 гишүүн эсэргүүцлээ илэрхийлэн, түүний тангараг өргөх ёслолд оролцохгүй байхаар шийдвэрлэсэн байна. Уламжлал ёсоор энэ арга хэмжээний тасалбарыгбүх сенатч болон төлөөлөгчдийн танхимын гишүүд авдаг юм. Тангараг өргөх ёслол Капитолийн довцогт Конгрессын байрны дэргэд ирэх баасан гарагт болох юм. Хамгийн олон хүн оролцох төлөвтэй байна.Конгрессоос үргэлжилдэг Вашингтоны төв цэцэрлэгт гудамжинд болох баярын арга хэмжээнд 3 сая хүртэл хүн оролцож болохыг хэвлэлд мэдээлж байна.
БаракОбамаг албан тушаалдаа орсон 2009 онд тангараг өргөх ёслолд 1,8 сая америкчууд болон гадаадын зочид ирсэн юм.
Тангараг өргөх ёслолын аюулгүй байдлыг хариуцаж байгаа АНУ-ын тусгай албад нэлээд бага тоо дурдаж байна. Энэ удаа Вашингтоны төвд 800-гаас 900 мянган хүн цуглана гэж тус албадынхан үзэж байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ