Обама Оростой оновчтой байдлаар харилцахыг эрмэлзэж байснаа ярьжээ

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама төрийн тэргүүний хувиар хийсэн сүүлчийн хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, засгийн эрх барьж байх хугацаандаа Оростой оновчтой байдлаар харилцахыг эрмэлзэж байсан гэж мэдэгджээ. РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Оростой сайн харилцаатай байх нь АНУ болон дэлхий нийтийн ашиг сонирхолд нийцнэ. Энэ нь миний ерөнхийлөгч байхдаа баримтлаж байсан байр суурь юм” гэж Обама онцлон тэмдэглэжээ.
“Оросыг дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүн болоход бид тус дөхөм үзүүлж байсан” гэж америкийн удирдагч тэмдэглэсэн байна. Оросын эдийн засгийг сайжруулахад АНУ тус дэм үзүүлж байсан гэдгийг тэр бас дурджээ.
ОХУ, Өрнөдийн харилцаа муудахад хүргэсэн украины хямралыг Обама тайлбарлахдаа, Орос, Украины хооронд “бат бөх харилцаа” тогтоно хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна. Орос, Украин хоёр нийгэм, соёлын талаар ямагт түүхэн холбоотойявж ирсэн бөгөөд гэхдээ Украин бол бие даасан орон” гэж Цагаан ордны тэргүүн тэмдэглэжээ.
Оросын эсрэг хоригийг цуцлах нь “Украинд Оросын явуулж буй үйлдэлтэй” л холбоотой байх ёстой гэж албан тушаалаа өгч байг аа ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Владимир Путин Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд эргэж ирсэн нь хоёр орны харилцаа муудах бас нэг хүчин зүйлийн нэг болсон юм гэж Обама хэлжээ. Тэгэхэд Оросын засгийн газарт “америкийн эсрэг үг яриа ширүүсч”, энэ нь “дайсагналцах санаа бодол дахин сэргэж, харилцаа муудахад хүргэсэн юм” гэж тэр хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ