Италид уулын зочид буудал цасан нурангид дарагджээ

Италид цасан нуранги уулын зочид буудлыг тэр чигээр нь даржээ. Үүний улмаас 20 орчим хүн тэнд түгжигдээд байна. Энэ явдал тус орны төвийн Абруццо мужид болжээ. “Rigopiano di Farindola” гэдэг жижигхэн зочид буудалд цасанд даруулсан байна.
Аврах албаныхан цас цэвэрлэх ажилд оржээ. Тэдэнд туслуулахаар нэмэлт хүчин, түүний дотор цэргийнхнийг илгээснийг эндхийн телевизийн “Rai News 24” сувгаар мэдээлсэн байна. Гэвч цаг агаарын нөхцөл тааруу байгаа нь аврах ажлыг хүндрүүлж байгаа ажээ. Зочид буудлын ажилтнууд болонзочдын утас хариу өгөхгүй байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ