АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 18 дахь удаагаа ирж байна

Америкийн Нью-Жерси муж улсын 91 настай оршин суугч тус орны ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд 18 дахь удаагаа оролцох гэж байна. NBC ингэж мэдээлжээ.
Гарольд Смик 1941 оны нэгдүгээр сарын 20-нд энэ баярт анх удаагаа уригдсан байна. Тэрээр 15 настай байжээ. Тэгэхэд Франклин Рузвельт төрийн тэргүүнээр гурав дахь удаагаа сонгогдсон аж.
“Энэ маань эх орноороо бахархах сэтгэл төрүүлж байна” гэж Гарольд уг ёслолд оролцох гэж байгаа тухайгаа ярьжээ.
Смик Ардчилсан намаас нэр дэвшигч Хиллари Клинтоны төлөө санал өгсөн хэдий ч, АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын тангараг өргөх ёслолд ирнэ гэдгийг тэмдэглэж байна. Энэ ёслол өнөөдөр Вашингтон хотод АНУ-ын конгрессын байшингийн дэргэд болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ