Италид олон хүн цасанд дарагдаж амь үрэгджээ

Италид цасан нурангид уулын зочид буудал дарагдсан талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл Италийн аврагчид “Rigopiano di Farindola” зочид буудалд эрж хайх-аврах ажиллагаа явуулж байгаа ажээ. Зочид буудал цасанд бүрэн дарагдсаны улмаас олон хүн амь үрэгдсэнийг мэдээлж байна.
Буудлын гадна байж, болсон явдлыг харсан хүмүүс гамшиг болсныг нэгдүгээр сарын 18-ны орой мэдээлжээ. Цаг агаарын нөхцөл муу байснаас болоод аврах албаныхан нэгдүгээр сарын 19-ний өглөө үүрээр л хэргийн газарт очиж чадсан нь хүмүүс амьд гарах магадлалыг бараг байхгүй болгосон байна.
Гамшиг болсон тухай мэдээлсэн хүмүүс аврагдаж, харин Ройтерс агентлагийн нотлогдоогүй мэдээгээр, 30 хүн амь үрэгджээ. Тэдний 20 нь жуулчин, бусад нь буудлын ажилтнууд байсан байна. Амь үрэгдэгсдийн дунд хүүхдүүд байх магадлалтай ажээ.
Абруццо мужийн Гран-Сассо-д’ Италия гэдэг уулархаг нутагт 5,3-5,5 баллын хүчтэй газар хөдлөснөөр уулын цас нурсан нь тодорхой байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ