АНУ-ын цагаачлалын хууль ирэх сард батлагдана

АНУ-ын Сенатын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг албан ёсоор дэмжиж байгаа. Сенатын танхимын 82 гишүүн уг хуулийг дэмжиж, 15 хүн татгалзсанаар уг хуулийн төсөл эхний шатанд батлагдсан. Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг найман гишүүн санаалчилсан юм. Ирэх сарын дөрвөнд Конгрессын танхим Цагаачлалын хуулийн шинэчилсэн төслийг эцэслэн батлах боломжтой хэмээн мэдээллээ.
Сенатын санал хураалтаас өмнө уг хуулийн төслийг идэвхтэй дэмжигч, Ерөнхийлөгч Барак Обама “Энэхүү олдошгүй нөхцөл боломжийг ашиглаж, өнөөгийн цагаачлалын бодлогыг тууштай өөрчлөх хэрэгтэй” хэмээн Сенатын гишүүдэд уриалсан байна. Цагаачлалын хуулийн шинэчилсэн төсөл нь хил хамгаалалтыг чангатгах, АНУ-д амьдарч буй 11 сая гаруй хууль бус цагаачдыг хууль ёсны болгох, ирээдүйн техникийн боловсон хүчин болон хөдөлмөрлөх хүчнийг ажиллуулах стандарт, дүрэм журамтай болгох гэсэн гурван агуулга багтжээ.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ