Ле Пен: Европын холбоо мөхсөн, гэтэл үүнийгээ мэдэхгүй байна

Францын “Үндэсний фронтын” удирдагч, ерөнхийлөгчид нэр дэвшигч Марин Ле Пен германы “Bild am Sonntag” сонинд өгсөн ярилцлагадаа Европын холбоо амьдрах чадваргүй болчихсон гэж мэдэгджээ.
“ЕХ мөхсөн, гэтэл үүнийгээ мэдэхгүй байна. Тус холбоо бүх чиглэлээр нурсан” гэж Ле Пен хэлсэн байна.
ЕХ-ноос гарна гэж сүрдүүлэхдээ, тэр сонгуульд ялвал өөрийн оронд хэд хэдэн хөнгөлөлт үзүүлэхийг шаардах бодолтой байгаа гэдгээ бас дурджээ. Хэрвээ ЕХ хил хязгаар, валют, эдийн засаг, эрх зүй гэсэн дөрвөн зүйлээр Францад бие даасан байдал олгохоос татгалзвал, Франц улс ЕХ-г орхино гэж тэр хэлсэн байна.
ЕХ еврогоос татгалзаж, экю-д буцаж орох ёстой. Би ерөнхийлөгчийн сонгуульд ялвал Францын гадаад өрийг үндэсний шинэ валютад шилжүүлэх болно гэж Марин Ле Пен түрүүнд нь мэдэгдэж байсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ