Лос-Анжелест Трампыг эсэргүүцсэн жагсаалд хагас сая хүн оролцжээ

Өнгөрсөн бямба гарагт Лос-Анжелес хотод эмэгтэйчүүдийн эрхийн төлөө, АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг эсэргүүцсэн жагсаалд хагас сая гаруй хүн оролцсон байна. “Лос-Анжелес таймс” сонин эндхийн цагдаагийн байгууллагын мэдээлснийг иш татан ингэж бичжээ.
Энэ аян-жагсаал нь сүүлийн 11 жилийн хамгийн томоохон эсэргүүцлийн арга хэмжээ болсон байна. Энд сүүлчийн томоохон аян 2006 онд болсон бөгөөд тэгэхэд цагаачдын эрхийг хамгаалан жагссан байна.
АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчийг эсэргүүцсэн олон мянган хүний арга хэмжээ бямба гарагт бас Вашингтон, Чикаго, Нью-Йоркт болжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ