Трамп НАТО-д шинэтгэл хийх боломжийг авч үзнэ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Умард Атлантын эвсэлд шинэтгэл хийх боломжийг авч үзнэ гэж америкийн улс төрч Тед Мэллок мэдэгдсэнийг BBC уламжилсан байна.

“Бүтцүүдийг шинээр байгуулна хэмээн би бодож байна. Эдгээрийн заримыг татан буулгаж, харин шинэ бүтцүүд ч бий болж болох. НАТО өөрөө ч шинэчлэгдэж болох юм. НАТО-д хэрхэн шинэтгэл хийж, өөрчилж болохыг батлан хамгаалахын сайд ерөнхийлөгчтэй хэлэлцэх нь мэдээж, эвслийн гишүүн орнуудын хооронд зардлыг илүү шударгаар хуваарилж болох юм” гэж улс төрч хэлжээ.

НАТО миний хувьд “нэн чухал”, гэхдээ энэ бол хуучирсан байгууллага гэж Доналд Трамп хэлснийг түрүүнд нь олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан юм. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков НАТО-д “асуудал бий” гэдэгтэй санал нийлжээ.

ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны тэргүүн Франк-Вальтер Штайнмайер Трампын хэлсэн үгэнд сэтгэл зовниж байгаагаа илэрхийлж, түүнчлэн америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри ерөнхийлөгчийн хэлсэн үгийг шүүмжилсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ