Тажикистаны эрх баригчид тарган цагдаа нараас салахаар шийджээ

Тажикистаны Дотоод хэргийн сайд Рамазон Рахимзода цагдаа нарын “жин, өндрийн харьцааг цэгцлэх” захирамж өгчээ.
“Бүр хоёр сарын өмнө миний бие цагдаагийн ажилтнуудын жинг хэвийн байдалд оруулах захирамж өгсөн. Цагдаа хүний жин нэмэгдээд эхлэхээр, түүний ажлын чадвар мууддаг. Цагдаагийн ажилтны жин нь нас, өндрийн харьцааны олон улсын жишигт нийцсэн байх ёстой” гэж сайдын хэлснийг Аvesta агентлаг иш татан дурдсан байна.
Ингэхдээ сайд хууль сахиулах байгууллагын ажилтны хамгийн зохистой өндөр, жин ямар байх ёстойг тодруулаагүй байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ