Трамп НДТ-ээс гарах тухай зарлигийг үзэглэв

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тус орныг Номхон далайн түншлэлээс (НДТ) гаргах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Ассошиэйтед пресс агентлаг даваа гарагт ингэж мэдээлсэн байна.

Хэлэлцээрийг америкийн сенат батлаагүй учир энэ нь ёс төдий алхам юм. Хэлэлцээрийг сайшаахгүй байх байсан бөгөөд юу гэвэл хэрвээ батласан бол АНУ-д ажлын байрыг хорогдуулж болох юм гэж агентлаг тэмдэглэжээ.

НДТ-ийн дүрэмд хэрвээ АНУ оролцох тохиолдолд л гэрээ хүчин төгөлдөр болно гэж заасан юм.

Нэлээд хэдэн жилийн турш америкийн засаг захиргааны удирдлагаар бэлтгэсэн Ази-Номхон далайн бүс нутгийн чөлөөт худалдааны бүсийн тухай хэлэлцээрт Австрали, Бруней, Вьетнам, Канад, Малайз, Мексик, Шинэ Зеланд, Перу, Сингапур, АНУ, Чили болон Япон гэсэн 12 орон гарын үсэг зуржээ.

Трамп АНУ, Канад, Мексикийн байгуулсан Умард Америкийн чөлөөт худалдааны тухай хэлэлцээрийг эргэж харах тухай захирамжид бас гарын үсэг зурах бодолтой байгааг Ройтерс агентлаг түрүүнд нь мэдээлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ