Гамби улсын хуучин ерөнхийлөгч 11 сая гаруй ам.доллар авч явжээ

Африкийн Гамби улсын хуучин ерөнхийлөгчЯйя Жамме албан тушаалдааажиллаж байх сүүлчийн долоо хоногуудад 11 сая гаруй ам.доллар хулгайлан, тус орноос хэд хэдэн үнэтэй автомашиныг ачааны нисэх онгоцоор авч гарчээ.Шинэ эрх баригчдын төлөөлөгчдийн хэлснийг иш татан Франс пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.
“Гамби улссанхүүгийн хүнд байдалд байгаа юм. Мөнгөний сан хөмрөг хэрэг дээрээ хоосон” гэж тусгай зөвлөх Маи Ахмад Фатти хэлжээ.Сенегал улсад суугааГамбийн элчин сайдын яаманд өнгөрсөн долоо хоногт тангараг өргөсөн шинэ ерөнхийлөгч Адама Барроу ч мөнгөн сан хоосорсон тухайярьсан байна.
Тусгай зөвлөхийн хэлснээр, Жаммег ерөнхийлөгчөөр ажиллаж байсан сүүлчийн хэдэн цагт Чад улсаас ирсэн ачааны нисэх онгоц Гамбигаас янз бүрийн тансаг эд зүйлс, түүний дотор хэд хэдэн автомашиныг авч явжээ. Яг хэдэн машин гэдэг нь тодорхойгүй байна. Жамме өөрөө өнгөрсөн бямба гарагт тус орноос явжээ.
Жамме 22 жил төрийн эрх барьсны дараа албан тушаалаа орхиж, бүрэн эрхээ шинэ ерөнхийлөгчид шилжүүлэхээр сайн дураараа шийдвэрлэснээтүрүүнд нь мэдэгдсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ