Цагаан ордон: Трамп Оростой харилцаагаа сайжруулна

Америкийн хэвлэлд шүүмжилж байгаа хэдий ч, ерөнхийлөгч Доналд Трамп Оростой харилцаагаа сайжруулахыг цаашид эрмэлзэх болно. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайчер ингэж мэдэгдсэнийг хэвлэлд уламжилжээ. Хэрвээ америкийн ашиг сонирхолд нийцэж байгаа бол, АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Оростой хамтран ажиллахад бэлэн байна гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга хэлсэн байна.
Дашрамд дурдахад, “НАТО, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудын үйл ажиллагаанд Цагаан ордны шинэ тэргүүн сэтгэл дундуур байгаа юм. АНУ-ын хандивлаж байдаг хөрөнгө мөнгийг илүү сайн ашиглахын тулд НАТО мэтийн байгуулллагуудыг илүү үр нөлөөтэй болгох санаа Батлан хамгаалахын сайд болон шинэ засгийн газрын бусад гишүүнд бий. Энэ нь НҮБ болон бусад иймэрхүү байгууллагад ч хамаатай” гэж Спайсер мөн мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ