Сирийн сөрөг хүчин гарын үсэг зурахаас татгалзжээ

КазахстаныАстана хотод хэлэлцээнд оролцож байгаа сирийн сөрөг хүчний төлөөлөгчид гал зогсоосныг баталгаажуулагч орнуудын дүнгийн албан ёсны мэдээнд гарын үсэг зурахгүй ажээ. Төлөөлөгчдийн гишүүн Яхья аль-Ариди мягмар гарагт ингэж мэдэгдсэнийг хэвлэлд мэдээлсэн байна.

“Баталгаагаргагч орон – Орос, Турк, магадгүй Иран зүгээр л баримт бичиг тарааж байгаа юм” гэж тэр тэмдэглэжээ.

Гэхдээ сөрөг хүчин гал зогсоох тухай хэлэлцээрийн нарийн ширийн зүйл дээр ажиллаж байна гэж аль-Ариди онцлон тэмдэглэжээ.“Бид гал зогсоох тохиролцоонд тун нухацтай хандаж байгаа.Бид маш нарийн ширийн зүйлд ч их анхаарал тавьж байна” гэж түүний хэлснийгоросын Интерфакс агентлаг дурдсан байна.

Сирийн засгийн газрын төлөөлөгчид албан мэдээнд бас гарын үзэг зурахгүй гэж эх сурвалж онцлон тэмдэглэжээ.

Хоёр өдрийн хэлэлцээ Казахстаны нийслэлд нэгдүгээр сарын 23-нд эхэлсэн юм. Хэлэлцээнд Сирийн засгийн газар, Сирийн сөрөг хүчин, Орос, Турк, Иран болон НҮБ-ын төлөөлөгчид оролцож байгаа юм.Гал зогсоох горимыг бататгаж, хоёрдугаар сарын 8-нд Женевт уулзалт хийх улс төрийн хэлэлцээний үйл явцыг урагш ахиулах гэсэн гол асуудлыг хэлэлцээний явцад шийдвэрлэх учиртай юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ