Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр

Цусаа сайн дураараа өгөх зарчмыгбаримталж, дэмжиж байгаа тухай мэдэгдлийг 2005 оны тавдугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ассамблейн хурлын үеэр янз бүрийн орны Эрүүл мэндийн сайд нар санал нэгтэй батласан юм.
Тэд WHA58.13 тогтоолдоо Дэлхийн цусны донорын өдрийг жил бүрийн зургаадугаар сарын 14-нд тэмдэглэж байхаар тогтжээ. Энэ нь цусаа үнэ төлбөргүй өгдөг хүмүүсийн хүндэтгэн тэмдэглэдэг онцгой өдөр.
Энэ өдрийн арга хэмжээнд НҮБ-ын гишүүн 193 орон, 181 Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэг, донорын сайн дурын 50 байгууллага болон дэлхийн бүх орны цус сэлбэх өч төчнөөн мэргэжилтэн оролцдог юм. Амьдралын элдэв шалтгаанаас болоод цус сэлбэх шаардлага янз бүрийн насны хүмүүст хурам бүрийд гардаг байна.
Дэлхийн хүн амын олонхи нь аж төрдөг хөгжиж буй орнуудад цусны хомсдол онцгой хурц гардаг. Хандивлагч байгууллагууд удирдах хороо байгуулсан бөгөөд энэ өдрийн арга хэмжээг дэлхийн хийгээд үндэсний хэмжээнд төлөвлөх ажил уг хорооны үүрэгт багтдаг байна. Дэлхийн донорын арга хэмжээг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх нь нэг чухал зорилтбайдаг юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ