Трамп АНУ, Мексикийн хооронд хана барих бэлтгэлд хагас жилийн хугацаа гаргаж өгчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд ТрампМексиктэй хиллэдэг хилд хана барих төслийн хүрээнд бэлтгэл ажлын арга хэмжээнд 180 өдөр гаргаж өгсөнийг РИА Новости агентлаг уламилжээ.
Төрийн тэргүүний гарын үсэг зурсан зарлигт ийм хугацааг заасан байна. Энэ нь өмнөд хилийн аюулгүй байдлыг иж бүрэн судлахад гаргаж өгч байгаа хугацаа юм. Тухайлбал, энэ хагас жилийн хугацаанд шуурхай бүрэн хяналт тавих ажлыг хэрэгжүүлж, баримтлахстратеги боловсруулах ёстой гэж зарлигт өгүүлжээ.
Дотоодын аюулаас хамгаалах яам мексикийн хил дээр хана барих ажлыг нэн даруй эхлэнэ гэж Дональд Трамп түрүүнд нь мэдэгдэж байсныг агентлаг дурдсан байна. Түүний үзэж байгаагаар, зардлыг АНУгаргаж, харин дараа нь Мексик улс нөхөн төлөх ажээ. Харин барилгын ажлын төлбөр хийхээс татгалзвал, Трамп эх орондоо мөнгө гуйвуулахыг АНУ-д аж төрж байгаа мексикийн цагаачдад хориглоно хэмээн сүрдүүлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ