Ирэх сард дэлхийн хүн ам 7,2 тэрбум болно

Нөхцөл байдал нь таагүй болон хөгжиж буй орнуудад төрөлт их байгаагаас үүдэлтэйгээр Дэлхийн хүн амын тоо өссөөр байгаа бөгөөд дараа сард 7,2 тэрбумд хүрнэ. НҮБ-ын хүн ам зүйн сангаас (ЮНФПА) өчигдөр нийтлүүлсэн илтгэлд ийм дүгнэлт хийжээ.
2025 он гэхэд манай гарагийн оршин суугчийн тоо 8,1 тэрбум, 2100 он гэхэд 10,9 тэрбумд хүрнэ гэж тус байгууллага үзэж байна. Гэхдээ сүүлчийн тоо нь дундаж тоо байх болов уу. Ирээдүйд дэлхий нийтийн хэмжээнд ядуурал ихсэх юмуу эсвэлхөгжил хурдасч болохыг анхаарахдаа, энэ зууны сүүлч гэхэд дэлхийн хүн ам 16,6 тэрбум болж өсөх юмуу үгүй бол 6,8 тэрбум болж цөөрч мэднэ гэж шинжээчид таамаглаж байна.
Хөгжиж буй орнуудад хүн амын өсөлт хамгийн тогтвортой байсаар байх нь илтгэлээс харагдаж байна. ЮНФПА-гийн сүүлчийн дүгнэлтээр, эдгээр оронд 5,9 тэрбум хүн аж төрж байгаа ажээ. Энэ зууны дунд үе гэхэд уг үзүүлэлт 8,2 тэрбумд хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Ингэхдээ 2013-2100 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Нигер, Нигери, Энэтхэг, Танзани, АНУ, Уганд, Этиопигэсэн найман улсад хүн амын өсөлт хамгийн их байх ажээ.
Одоо хүн амын тоогоороо тэргүүлж буй Хятад, Энэтхэг улсын оршин суугчдын тоо 2028 он гэхэд тэнцүү болох бөгөөд энэ хоёр орон 1,45 орчим тэрбум хүнтэй болох төлөвтэй байна. Үүнээс хойш Хятадын хүн амын тоо цөөрч, харин Энэтхэгийнх өссөөр байх ажээ.
ЮНФПА-гийн тооцоолжбайгаагаар,ойрын хэдэн арван жилд Дэлхийн хүн ам “хөгшрөх” хандлага хэвээр байхаар байна. 2100 он гэхэд 60-аас дээш насны оршин суугчдын тоо гурав дахин нэмэгдэж, 3 тэрбум орчим болох ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ