НҮБ: Сири улсад 93 мянган хүн амь үрэгдээд байна

Сүүлийн хоёр жилд Сирийн иргэнийдайнд 93 мянгаас цөөнгүй хүн амь насаа алдаад байна. НҮБ-ын тоо баримтаас үзвэл, алагдсан хүмүүсийн 80 орчим хувь нь эрчүүд байгаа ажээ. Жишээ нь цэрэгт хүнсний бүтээгдэхүүн хүргүүлэх н юмуу амьд бамбай болгох зорилгоор ашиглаж байсан1700 хүүхдийг эрүүдэн шүүж, тарчлаасан гэж тус байгууллага мөргөлдөөнд оролцогч талуудыг буруушааж байна.
НҮБ-аас нийтлүүлсэн илтгэлбичигчдийн дурдсан тоо баримтаас үзвэл, өнгөрсөн оны долоодугаар сараас Сирид сар бүр 5 мянган хүн амь үрэгдэж байгаа ажээ.
2012 онд янз бүрийн орны олон мянган хүүхэдзэвсэгт бүлэглэлээс энхийн амьдралд шилжиж, түүнчилэн Балба, Шри-Ланка улсхар данснаас хасагдасныгНҮБ-ын илтгэлд бас дурдсан байна. Хүүхдийг цэрэгт элсүүлэхийг зогсоох үйл ажиллагааны төлөвлөгөөзасгийн газрын хүчин болон сөрөг талынхны оролцоотойгоор Өмнөд Судан, Бирм, Бүгд НайрамдахАрдчилсанКонго Улс болон Сомалид хэрэгжижэхлэснийг иүтгэлдбас цохон заажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ