Тереза Мэй Оростой хэрхэн харилцахыг тайлбарлав

Өрнөдийнхөн хүчээр түрээ барих байр сууринаас Оростой хамтран ажиллаж, ингэхдээсөргөлдөхөөс зайлсхийхийг чармайх ёстой. Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй америкийн Филадельфи хотод бүгд найрамдах намын гишүүдтэй уулзахдаа ингэж мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг РИА Новости агентлаг дурдсан байна.
“Крымыг хууль бусаар хавсарган нэгтгэсний” дараа ийм байр суурь онцгой тулгамдсан шинжтэй болсон юм гэж Мэй хэлжээ. Ингэхдээ Оросын хөрш зэргэлдээ орнуудын аюулгүй байдал ямар ч асуудалгүй гэсэн баталгааг тэдгээрт өгөх шаардлагатай гэж тэр дурдсан байна.
Сирийн зохицуулалтын тухайд гэвэл, Их Британи, АНУ хоёр “итгэ, гэхдээ шалга” гэсэн зарчим баримтлан, Оростой хамтран ажиллаж болох юм” гэж Мэй үзэж байна.Оросын ерхөнхийлөгч Владимир Путинтэй “хамтран ажилла, гэхдээсэрэмжтэй байхыг би зөвлөх байна” гэж тэр хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ