Трамп Мексикийн ерөнхийлөгчтэй уулзахаа хойшлуулсныг нотлов

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп нэгдүгээр сарын 31-нд Мексикийн ерөнхийлөгч Энрике Пенья Ньетотай хийхээр товлосон уулзалтыг хойшлуулахаар тохиролцсоныг нотложээ.
Тэр Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг нэг талд л ашигтай баримт бичиг гэж тодорхойлсон байна.
Хэрвээ Мексик АНУ-д шударгаар, хүндэтгэлтэй хандах бодолгүй байгаа бол ийм уулзалт цаашид хойшлогдоно, би ч өөр замаар явах болно” гэж Трамп бүгд найрамдах намын гишүүдтэй уулзахдаа мэдэгджээ. Түүний хэлсэн үгийг америкийн телевизийн сувгууд шууд дамжуулсан байна.
Мексикийн ерөнхийлөгч улсын хилийг хамгаалах тухай Трампын зарлигийг буруушаагаад, манай орон хана барьсны төлбөрийг төлөхгүй гэж мэдэгдсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ