АНУ ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг дангаар цуцлахаар бэлтгэж байна

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Оросын Холбооны Улсын эсрэг авсан хориг арга хэмжээг дангаар цуцлах бодолтой байна. Америкийн “Politico” сонины сэтгүүлч Сьюзен Глассер өөрийн эх сурвалжийг иш татан Twitter-тээ ингэж бичжээ.

“Хориг арга хэмжээг дангаар цуцлахад бэлэн байгаа тухай зарим учрыг мэдэх хүн хэлж байна” гэж тэр бичжээ.

Америкийн дүн шинжилгээний “Atlantic Council” төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Фабрис Потье ч мөн ийм мэдээлэлтэй байгаа аж.

“Трампын засаг захиргаа оросын эсрэг хоригийг цуцлах тухай захирамжийг бэлтгэчихээд байна гэж учрыг мэдэх хүмүүс ярьж байгаа юм.АНУ-ын ерөнхийлөгч бямба гарагт ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярина гэж Ф.Потье Twitter дэх мэдээндээ тэмдэглэсэн байна.

Харин Дональд ТрампОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлах тухай ярихад эрт байна гэж үзэж байна.Тэр Их Британийн ерөнхий сайд Тереза Мэйтэй хамтарсан хэвлэлийн хурал дээр Оросын ерөнхийлөгчтэй утсаар ярих гэж байгаа тухай асуултад хариулахдаа,“бүх оронтой сайн харилцаатай байх нь зүйд нийцнэ” хэмээн найдаж байна гэж тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ