Буэнос Айрес хотод галт тэрэгний томоохон осол гарлаа

Аргентиний нийслэл Буэнос Айрес хотод галт тэрэгний томоохоносол гарч гурван хүн амь насаа алдаж 315 хүн хүнд, хөнгөн бэртэл авлаа хэмээн тус улсын албаны эх сурвалж мэдээлж байна.

Осол нийслэл хотын орчимд буюу Кастелар өртөөнөөс 30 км-ийн цаана болсон бөгөөд зорчигч тээвэрлэж явсан галт тэрэг өөр нэгэн хоосон галт тэрэгтэй мөргөлджээ. Осол гарсан даруйд эмнэлгийн ажилтнууд болон сайн дурын ажилчид хэргийн газарт хүрэлцэн ирж хохирогчдыг эмнэлэгт хүргэж, эмнэлгийн анхан шатны туслаж үзүүлсэн байна.

Галт тэргүүд чухам ямар шалтгаанаас мөргөлдсөн талаар хараахан тодорхой болоогүй бөгөөд мөрдөгчид шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хүмүүсийн мэдээлж буйгааргалт тэрэгний тормоз ажиллахаа больсноос болсон байж болзошгүй гэв. Зарим мөрдөгчид үүнийг санаатай үйл ажиллагаа чбайж магадгүй хэмээнмөрдлөгөө үргэлжлүүлж байгаа гэнэ.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард яг энэ зам дээр мөнгалт тэрэг осолдож 51 хүн амь насаа алдаж, 215 хүн гэмтэж байсан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ