Путин ОХУ-ын 2014-2016 оны төсвийн төслыг баталгаажуулав

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 2014-2016 оны төсвийн төсөлыг баталгаажуулан гарын үсэг зурсан тухай ИТАР-ТАСС мэдээллээ. “2014-2016 оны төсвийн төсөлд гарын үсэг зурлаа. Төслийн гол давуу талуудыг шаардлагатай гэж үзсэн” гэж В.Путин мэдэгдсэн байна.

Тэрбээр “Ойрын гурван сард 2030 он хүртэлх төсвийн төслийн стратегийн боловсруулалтыг хийж дуусгах хэрэгтэй” гэж онцолсон юм. Нийгэм эдийн засгийн удаан хугацааны хөгжлийн талаар өөрчлөлт хийх нь чухал гэдгийг ч Ерөнхийлөгч В.Путин хэллээ. Төсвийн бодлогод тавих гол шаардлага нь төсвийг үр дүнтэй, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, стратегийн бодлогыг хэрэгжүүлдэг байх гэсэн байна.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

7 дугаар сард цаг агаар
Өчигдөр 08 цаг 49 мин