Ирландын ерөнхий сайдад цусаар бичсэн заналт захидал ирэх болов

Ирландын Засгийн газрын тэргүүн Энда Кеннид сүүлийн үедцусаар бичсэн сүрдүүлсэн өнгө аястай захидал хэд хэдэн удаа иржээ. Уг нь энэасуудлыг дуулиан болгоргүйгээр намжаах бодолтой байсан ч ойр дотныхондоо хэлэхээсөөр аргагүй байдалд хүрсэн тухайгаа тэрбээрярьжээ.

Түүнийг ийнхүү айлгах болсон шалтгаан нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Ирландын сайд нарын танхимаас үр хөндөхийг зарим нэг талаар дэмжсэн хуулийн төслийг баталсантай холбоотой гэнэ. Энэхүү хуулинд зааснаар хэрэв жирэмсэн эмэгтэйн амь насанд аюул учирсан тохиолдолд үр хөндөлт хийлгэж болно гэж заасан юм. Өөрөөр хэлбэл эхийн амь нас аюулд орсон үед үр хөндүүлэхийг зөвшөөрнө хэмээн заасан.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ