Крымыг буцааж өгнө гэдэгт Трамп найдаж байгааг Цагаан ордноос мэдээлэв

Орос улс Украины зүүн өмнөд нутгийн мөргөлдөөнийг шатлан өргөжүүлэхгүй байхад идэвхийлэн оролцож, Крымыг буцааж өгнө байх хэмээнАНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүсэн хүлээж байна. Мягмар гарагт РИА Новости агентлагийн уламжилснаар,Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Шон Спайсер мэдээлэл хийхдээингэж мэдэгджээ.

Трамп “Оростой харилцаагаа сайжируулж, өмнөх засаг захиргааг бодвол, “Исламын улс” бүлэглэлийн эсрэг тэмцэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхийг” хүсч байна гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга бас онцлон тэмдэглэжээ.

Түрүүнд нь Трамперөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хэлэхдээ, хэрвээ ялвал Крымыг Оросын нутаг дэвсгэрийн хэсэг хэмээнхүлээн зөвшөөрөх, Оросын эсрэг хориг арга хэмжээг цуцлах тухай асуудлыг авч үзэхэд бэлэн байна гэж мэдэгдэж байсан юм. Хэрвээ би төрийн тэргүүн болвол, АНУ, Оросын харилцаа сайжирна гэж тэр бас онцлон тэмдэглэж байсан билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ