Ким Чен Уны ахыг хордуулсан байж мэднэ гэж цагдаа нар үзэж байна


Умард Солонгосын төрийн тэргүүн Ким Чен Уныах Ким Чен Намыг хордуулсан байж мэдэх.Малайзын Селангор мужийн цагдаагийн байгууллагын төлөөлөгч Фазил Ахмат ийм хувилбар дэвшүүлжээ.Куала-Лумпурхотын нисэх буудлаас гарч явах бүсэд нэг үл таних эмэгтэй түүнд дөхөж ирсэн байна. Эмэгтэй юу болох нь тодорхойгүй шингэн шингээсэн даавууг түүнийг нүүрэнд хүргэжээ.

Ингэсний дараа хохирогчийн нүдээр хатгуулж, туслахыг хүссэнийг хэвлэлд мэдээлж байна. Ким Чен Намыг эмнэлэгт хүргэсэн ч, тэр нэгэнт нүд аньсан байжээ.

Тэр Куала-Лумпур хотоос Макао (Аомэнь) руу нисэх гэж байсан бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын өмнөд нутагт байнга шахуу байдаг байсан байна.

ТиймээсКим Чен Уны ахыг чухамхүү Умард Солонгосын тусгай албаныханхордуулж алсан байж таарна гэж гэж америкийн тагнуулын албаныхан үзэж байна.

45 настай Ким Чен Нам бол Ким Чен Ирийн том хүү юм.Түүний эх нь Умард Солонгосын жүжигчин Сон Хэ Рим. Дашрамд дурдахад, БНАСАУ-ын одоогийн удирдаэгч Ким Чен Уны эх нь ч бас Умард Солонгосын жүжигчин, бүжигчин байжээ. Түүнийг Ко Ён Хи гэдэг.

Ким Чен Намыг Умард Солоонгосын төрийн тэргүүний албан тушаалд эцгийгээ лавтай залгамжлах хүн гэж үзэж байсан ч, Бүгд Найрамдах Доминикан Улсын хуурамч паспортаар “Диснейленд” үзэхээр Японд орох гэж оролдсоны дараа 2001 онд бурууджээ.Түүнээс хойш тэр гадаадад, голдуу Хятадын Макао, түүнчилэн Малайз, Сингапурт сууж байжээ. 2011 онд Макаод Ким Чен Намын амь насанд халдахаар завдсан юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ