Филиппинд хөлөг онгоц живжээ

Өчигдөр Филиппиний Албай мужийн Пио Дуран боомтоос 05:00 цагт хөдөлсөн гатлага онгоц Буриас арлын ойролцоо далайд живсэнээс хоёр хүн амь үрэгдэж, 41 аврагджээ. Гатлага онгоц боомтоос хөдөлснөөс цагийн дараа живсэн байна.

Онгоцонд ойролцоогоор 60 хүн зорчиж явсны 22 нь хөлгийн багийн гишүүн бусад нь зорчигчид байсан гэнэ. Филиппиний албаныхны мэдээлснээр гатлага онгоц далайд гарах үед цаг агаар тогтуун байсан ба усан онгоц живсэн шалтгааныг хараахан тогтоож амжаагүй байна. Тус улсад гэнэтийн далайн шуурганы улмаас хөлөг онгоцнууд осолдож, живэх нь их байдаг.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ