Пентагоны тэргүүн хүчээр түрээ барих байр сууринаас Оростой харьцах бодолтой байна

Хүчээр түрээ барих байр сууринаас Оростой хэлэлцээ хийх хэрэгтэй. CNN-ийн мэдээлснээр, Пентагоны тэргүүн Жеймс Мэттис НАТО-гийн гишүүн орнуудын батлан хамгаалахын сайд нартай уулзахдаа лхагва гарагт ингэж мэдэгджээ.
“Бид Оростой хамтын ажиллагаагаа сэргээхэд нээлттэй хэвээр байна, гэхдээ өөрийн хүлээлт болон хүчээр түрээ барих байр сууринаас хэлэлцээ хийх талаар манай дипломатчдад өгсөн зөвлөмждөө үнэнч байгаа” гэж: Мэттис хэлсэн байна.
Оросын талтай хамтран ажиллахаар оролдож байгаа хэдий ч, хэрвээ “Орос олон улсын эрхийг сөрөн ажиллахыг хүсэх” тохиолдолд НАТО өөрийгөө хамгаалахад бэлэн байх ёстой гэж Пентагоны тэргүүн тэмдэглэжээ. Гэхдээ “хүйтэн дайны үеийн адилаар, АНУулс төрийн талаар хамтран ажиллаж, түгшүүртэй байдлыг өргөжүүлэхгүй байх бүхий сувгийг нээлттай байлгахад бэлэн байна” гэж тэр хэлжээ.
АНУ-ын батлан хамгаалахын сайдад нэр дэвшээд байсанМэттис Оросыг АНУ-д учирч буй гол аюул гэж хэлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ