Манжуурыг зорьсон таван монгол иргэн амиа алджээ

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан монголчууд олноороо хилийн дээс алхдаг. Гэвч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалан харамсалтай хэрэг гарсаарбайна. Тодруулбал Дорнод аймгийн төвөөс БНХАУ-ын Манжуур хотыг зорин зорчиж явсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарчээ.

Автомашиныг хятад жолооч барьж явжээ. Тэд хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу явж байсан бөгөөд том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээнас барсан байна. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыгхараахан тогтоогүй байгаа ч нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.

Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраасхөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорин хөдөлж буй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ