НӨАТ-ын сугалааны тохирлыг Боловсрол телевизээр дамжуулна

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс НӨАТ-ын урамшууллын систем нэвтэрсэн билээ. 2016 онд 19 удаагийн тохирол явуулж, азтан тодруулаад байгаа юм. Харин энэ жилийнанхны сугалаа энэ долоо хоногийн ням гаригт болох аж. 20 дахь удаагийн сугалааны тохирлоос эхлэн шууд дамжуулах телевизээ сольжээ. Ноднин жилийн турш сугалааны тохирлыг МҮОНТВ-ээр дамжуулсан бол энэ жилийн хувьд Боловсрол ТВ-г сонгосон байна.Тиймээс 2017 оны хоёрдугаар сарын 19-ний 19.35 цагаас сугалааны тохирлыгБоловсрол телевизээр үзээрэй.
Энэ удаагийн сугалаанд2017 оны нэгдүгээр сарын 1-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг багтаах юм байна. Сугалаанд оролцохын тулд худалдан авсан баримтуудаа хоёрдугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ёстой юм.
Түүнчлэн сугалааны тохирлыг Ebarimt фэйсбүүк хуудсаар шууд дамжуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ