“Жи тайм” сүлжээний захирал Ж.Маратыг хил дээрээс баривчлав

Казакстан улсаас ядруурлыг бууруулах зорилгото Монголд орж ирсэн “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг энэ сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилжээ.
Учир нь Ж.Марат нь Монгол Улсад олон улсын пирамид хэлбэрээр олон мянган хүнийг элсүүлж мөнгө угаах аргаар дансандаа зургаан тэрбум төгрөг хуримтлуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Түүнд болон түүний эхнэрт хилийн хориг тавьсан байсан ч бөгөөд ийнхүү хилээр зугтах гэж байгаад саатуулагдсан байна. Одоогийн байдлаар тэдний дансанд дахь зургаан тэрбум төгрөгийг битүүмжлээд байгаа бөгөөд эцсийн байдлаар хэдэн хүн хохирсон болон хэдэн төгрөгний мөнгө угаасныг тогтоохоор мөрдөн байцаалтын ажилллагаа үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ