Хүүхэд барьцаалж 80 сая төгрөг нэхсэн этгээдэд ял оноолоо

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 1992 онд төрсөн, 25 настай Б.Мөнхбаяр гэгч 16 настай Б-д хутга тулган барьцаалсан хэрэг гарсан билээ. Улмаар хүүгийн аав руу залгаж, “3-4 цагийн дотор 80 сая төгрөг өгөхгүй бол хүү чинь үхнэ” хэмээн сүрдүүлсэн байна. Энэ хэргийг Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн шалгаад, тус дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 112-т зааснаар “Шунахайн сэдлээр, хохирогчийн биед заналхийлж, зэвсгийн чанартай зүйл ашиглан бага насны хүүхэд барьцаалсан” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байсан. Тэгвэл тус хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүлээ. Улмаар Ө.Мөнхбаярыг гэм буруутай гэж үзэн долоон жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ