Дөрвөн настай хүүгийн аминд хүрсэн нохойны эзний ялыг хэвээр үлдээжээ

Дөрвөн настай хүү нохойд уруулсаны улмаас шархаа даалгүй амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Шүүх энэ хэргийн хэлэлцээд нохойн эзэн Д.Батсайханд хоёр жил зургаан сарын хорих ял оноож, “Дундад Ази” үүлдрийн нохойг устгахаар шийдвэрлэсэн юм.
Тэгвэл Давж заалдах болон хяналтын шатны шүүх уг хэргийн ялыг хэвээр үлдээжээ. Хэргийг эргэн сануулбал өнгөрсөн оны гуравдугаар сард Сонгинохайрхан дүүргийн 24-р хороонд гэрийнхээ гадна тоглож байсан дөрвөн настай хүүг ойролцоо амьдардаг 44 настай Б-ийн “Дундад Ази” үүлдрийн нохой хүүгийн хүзүү, мөр, гэдэс, гуяны хэсгийг хазаж ноцтойгэмтээсэн байдаг. Хүүг тус өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хүргэсэн боловч шархаа даалгүй амь насаа алдсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ