УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах гэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг 17:00 цагаас хуралдахаар, гишүүддээ өнөөдөр зар тараасан байна. Бүлгийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар цаг үеийн шинжтэй, хойшлуулашгүй асуудал гарсан аж. Одоогоор хуралдаан хараахан эхлээгүй байгаа бөгөөд гишүүд цугларч байна. Намрын чуулган завсарлаж, УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахаар явсан тул ирц бүрдэх нь мөн тодорхойгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ